- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 51
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Бодлого төлөвлөлтийн газар (мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй);
2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);
2.3. Сургуулийн өмнөх боловсролын газар;
2.4. Бага, дунд боловсролын газар (суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.5. Дээд боловсролын газар;
2.6. Шинжлэх ухааны газар;
2.7. Инноваци, технологийн газар
2.8. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар;
2.9. Санхүү, эдийн засгийн газар;
2.10. Хөрөнгө оруулалтын газар;
2.11. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
2.12. Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс.
3. Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 110 байхаар тогтоосугай.
4. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг 2020 оны төсөв, батлагдсан орон тоонд багтаан хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 8 дахь заалт, "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 447 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 265
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар (Цахим бодлого, статистикийн хэлтэс, Боловсролын чанарын үнэлгээний хэлтэстэй);
2.2.Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар;
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоолоор өөрчилсөн)
2.3.Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй);
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоолоор өөрчилсөн)
2.4.Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэстэй);
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоолоор өөрчилсөн)
2.5. Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);
2.6. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2.7. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар;
2.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
2.9.Салбарын хяналтын газар;
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.10.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)
3. Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 116 байхаар тогтоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 23, 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
