A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан "Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН