A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

1.1. Салбарын удирдлага, зохицуулалтын газар;

1.2. Хууль, эрх зүйн газар;

1.3. Бодлого төлөвлөлтийн газар;

1.4. Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;

1.5. Захиргаа, зохион байгуулалтын газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэстэй);

1.6. Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар;

1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар ("Иргэд, олон нийттэй харилцах-1111" төвтэй);

1.8. Цахим засаглал, мэдээллийн технологийн газар;

1.9. Санхүү, эдийн засгийн газар;

1.10. Төрийн ёслолын газар;

1.11. Гадаад төсөл, хамтын ажиллагааны газар;

1.12. Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Ерөнхий сайдын хэлэх үг бэлтгэх албатай);

1.13. Шадар сайдын ажлын алба.

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 142 байхаар тогтоосугай.

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2020 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 459 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ