- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 310 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм"-ийн 7.1 дэх хэсгийн "хоёр" гэснийг "гурван" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
