- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 58
Улаанбаатар хот
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (батлан хамгаалах бодлого төлөвлөлтийн хэлтэс, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэс, хуулийн хэлтэстэй);
2.2. Төрийн захиргааны удирдлагын газар;
2.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (материал хэрэгслийн хангамжийг зохицуулах хэлтэстэй);
2.4. Гадаад хамтын ажиллагааны газар;
2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (батлан хамгаалахын хяналт, шалгалтын хэлтэстэй);
2.6. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;
2.7. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын алба.
3. Батлан хамгаалах яамны орон тооны хязгаарыг 75 байхаар тогтоосугай.
4. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "б) Батлан хамгаалах яам" гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтын 2 дахь заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 233 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 486
Улаанбаатар хот
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:
2.1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэс, Хуулийн хэлтэстэй);
2.2.Төрийн захиргааны удирдлагын газар;
2.3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Материал хэрэгслийн хангамжийг зохицуулах хэлтэстэй);
2.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтэстэй);
2.5.Гадаад хамтын ажиллагааны газар;
2.6.Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;
2.7.Улсын нисэхийн хэлтэс;
2.8.Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын алба.
3.Батлан хамгаалах яамны орон тооны дээд хязгаарыг 85 байхаар тогтоосугай.
4.Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
