- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 17
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,977,600.8 сая /долоон их наяд есөн зуун далан долоон тэрбум зургаан зуун сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 9,295,080.0 сая /есөн их наяд хоёр зуун ерэн таван тэрбум наян сая/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
