- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 21
Төрийн ордон,Улаанбаатар хот
Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Зээлийн хүүг бууруулах стратеги"-ийг хавсралтаар баталсугай.
2.Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд дараах чиглэлээр хавсралтад заасан арга хэмжээг яаралтай авч, зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр хэрэгжилтийг хангаж, хагас жил тутам Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:
1/зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;
2/зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;
3/банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;
4/хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
