A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 26

Төрийн ордон,Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР