- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (инноваци, цэвэр технологийн хэлтэстэй);
2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.3. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс, амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтэстэй);
2.4. Ойн бодлого зохицуулалтын газар;
2.5. Усны бодлого зохицуулалтын газар;
2.6. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар;
2.7. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;
2.8. Уур амьсгалын өөрчлөлтийн газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.9. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
2.10.Салбарын хяналтын газар.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны орон тооны хязгаарыг 129 байхаар тогтоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "а" дэд заалт, мөн тогтоолын хавсралтын 1 дэх заалт, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.САРАНГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1.Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газар;
2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
2.3.Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар (Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэстэй);
2.4.Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар;
2.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар;
2.6.Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;
2.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
2.8.Салбарын хяналтын газар.
3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны орон тооны хязгаарыг 129 байхаар тогтоосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
