- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia" цонхонд нэгтгэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас байгуулагддаг бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад тус тус зөвлөсүгэй.
2. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох, түүнийг ашиглах заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
