- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 97
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газрын хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2. Тухайн улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.
3. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.
4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж байхыг зөвшөөрсүгэй.
5. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад харилцааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нарт үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоол, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 8 дахь заалт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 124 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 66 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН
Текст томруулах
A
A
A
