- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (ЕС-ын 2016 оны 40 дүгээр захирамжид)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 47
Улаанбаатар хот
ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1. "Яам, Засгийн газрын агентлаг, зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн байршил"-д дор дурдсан агуулгатай 29 дэх заалт нэмсүгэй:
№ | Агентлагийн нэр | Хаяг | Байр | Корпус | Өрөөний тоо | Өрөөний талбайн хэмжээ (м2_#) | Тайлбар |
29. | Үндэсний геологийн алба | Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо | 27 | 1389 м2_# | Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Газрын тосны газар (хуучнаар)-ын өргөтгөл |
2. Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Засгийн газрын агентлагийн байршлын 25 дахь заалтын "..., Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Газрын тосны газар (хуучнаар)-ын конторын өргөтгөл" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A

