- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх/
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 159
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газар /Б.Насантогтох/-т даагасугай.
3. Журам шинэчлэн баталсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.ТАВИНБЭХ
Текст томруулах
A
A
A