- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ-II“ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 107
Улаанбаатар хот
"ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ-II" БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.2, 17.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II"-ийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсугай.
2. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв -II"-ийн бүтэц, дүрмийг батлан, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгасугай.
3. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II" байгуулагдсантай холбогдуулан уг төвийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2020 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгасугай.
4. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II"-ийг нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдсан 300 ор бүхий төрөх эмнэлгийн байранд байршуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
