A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.12, 7.1.22, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 167 дугаар тогтоолын 5.2 дахь дэд заалтын "насанд хүрсэн нэг гишүүнд" гэсний өмнө "2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр" гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 5.1, 5.3 дахь дэд заалтын "мөн оны 10 дугаар сарын 1-ний" гэснийг "2021 оны 1 дүгээр сарын 1-ний" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА