- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам"-д дор дурдсан агуулга бүхий 2.2, 2.3 дахь дэд заалт нэмсүгэй:
"2.2. Энэ журмын 2.1.1-2.1.3-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлээс тус бүр 3.5 хувиар чөлөөлнө.
2.3. Энэ журмын 2.1.4-т заасан сайн дураар даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 6.5 хувиар чөлөөлнө."
2. Мөн журмын 3.8, 3.9 дэх дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.8. Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 56,700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 35,700 (гучин таван мянга долоон зуун) төгрөг байна.
3.9. Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 26,250 (хорин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5,250 (таван мянга хоёр зуун тавь) төгрөг байна."
3. Мөн журмын 2.2, 2.3, 2.4 дэх дэд заалтын дугаарыг "2.4, 2.5, 2.6" гэж, 3.11 дэх дэд заалтын "4-9 сарын" гэснийг "4-12 сарын" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
