A

A

A

Бүлэг: 1979

/ТАЗ-ийн 2009-06-04-ний 99 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журам/

2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 12

Дугаар 12

Төрийн албаны тухай хуулийн 17.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөж, төрийн жинхэнэ албаны нөөцийн сан бүрдүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, яам, Засгийн газрын агентлагийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ж.НОРОВСАМБУУ