- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн МАА эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
Хүнсний тухай хуулийн 8.3, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт, журмыг сурталчлан таниулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдсүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 353
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан журмын дагуу олгох мөнгөн урамшууллын санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх