A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар (Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтэс; Халдварт бус өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтэс; Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтэстэй);

2.2. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар (Лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс; Анхан шатны тусламжийн хэлтэс; Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй);

2.3. Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газар (Хөрөнгө оруулалтын хэлтэс; Эрүүл мэндийн даатгалын хэлтэс; Санхүүгийн хэлтэс; Мэдээлэл, технологийн хэлтэстэй);

2.4. Төрийн захиргааны удирдлагын газар (Захиргаа, хуулийн хэлтэс; Гадаад хамтын ажиллагааны хэлтэс; Судалгаа, төлөвлөлтийн хэлтэстэй);

2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс; Дотоод аудитын хэлтэстэй).

3. Эрүүл мэндийн яамны орон тооны хязгаарыг 100 байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь заалт, "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс; Гадаад харилцааны хэлтэстэй);

2.2. Бодлого төлөвлөлтийн газар (Стратеги удирдлагын хэлтэс; Судалгаа, төлөвлөлтийн хэлтэстэй);

2.3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар (Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс; Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс; Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй);

2.4. Нийтийн эрүүл мэндийн газар (Халдварт өвчний хэлтэс; Халдварт бус өвчний хэлтэс; Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтэстэй);

2.5. Санхүү, эдийн засгийн газар (Хөрөнгө оруулалтын хэлтэс; Санхүү, даатгалын хэлтэстэй);

2.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2.7.Салбарын хяналтын газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)

3. Эрүүл мэндийн яамны орон тооны хязгаарыг 114 байхаар тогтоосугай

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД