- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 31
Төрийн ордон,Улаанбаатар хот
Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 6.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсугай:
Түр хорооны дарга:
Б.Баттөмөр Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Түр хорооны гишүүд:
Х.Болорчулуун Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
Ж.Мөнхбат Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга
Н.Учрал Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Б.Жавхлан Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
Б.Чойжилсүрэн Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
Ж.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөл
С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь "Та бидний эвсэл"-ийн төлөөлөл
Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь "Зөв хүн электорат эвсэл"-ийн төлөөлөл
Н.Алтанхуяг Улсын Их Хурлын гишүүн, бие даагч
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Түр хороо байгуулах тухай" 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх