A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 4903 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

"ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.в дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

Хорооны хуралдааны ДАРГА Г.ЧИНЗОРИГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд 2020 оны 32-д нийтлэгдсэн.