A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 4904 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.б дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

Хорооны хуралдааны ДАРГА Г.ЧИНЗОРИГ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ

ЗХХАЭ-ийн 2020 оны № 32-д нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дах зүйлийн 17 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам"-ыг батлах тухай 2020 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ