- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулах журам
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А81
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааны дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулахыг Ажлын хэсэг /Я.Самбууням/-т, уг журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын бүтцийн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Энхболд/-т даалгасугай.
4.Энэ тушаал мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ
Текст томруулах
A
A
A