- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Онцгой байдлын байгууллагын албан хаагчид нэмэгдэл, нэг удаагийн нөхөн олговор олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A
