- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 34
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Хүрэлбаатарын Мөнхзул, Ганбатын Нарантуяа, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Батзэвэгийн Энхболд нарыг тус тус томилсугай.
2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзадын Ганбаяр, Пүрэвийн Оюунчимэг нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
