- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 197
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.56 дахь заалт нэмсүгэй:
"2.56. Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг."
2. Мөн жагсаалтын 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын ", хүнсний" гэснийг, 3 дахь хэсгийн "3.8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр;" гэснийг тус тус хассугай.
3. Мөн жагсаалтын 3 дахь хэсгийн "3.9" дэх заалтын дугаарыг "3.8" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Соёлын сайд С.ЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
