A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "IY.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объект" гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 4 дэх дэд заалт нэмсүгэй:

"4."Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхай."

2. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын орон тоо, зардлыг шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), "Эрдэнэс-Тавантолгой" ХК (Б.Ганхуяг)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР