A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 23 дугаар хавсралтаар баталсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

(Энэ тогтоолын 1 дэх заалтыг Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР