A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

Инновацийн тухай хуулийн 17.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Баргилтех" ХХК-ийн "Эко барьцалдуулагч" бүтээлд "Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Ворлд плас дижитал" ХХК-ийн "Ворлд плас аппликэйшн" бүтээлд "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци"-ийн шагналыг тус тус олгосугай.

2. Шагналд шаардагдах 60.0 (жаран) сая төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын холбогдох багцаас гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН