A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 26.10-т заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолоор баталсан "Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг"-ийн 1 болон 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталсан "Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журам"-д дор дурдсан агуулгатай 8.19 дэх заалт нэмсүгэй:

"8.19. Хаалттай арилжааны хүрээнд байгуулах ЗГДҮЦ худалдах, худалдан авах гэрээ болон ЗГДҮЦ-ны гэрчилгээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2. Мөн журмын 3.1.4, 8.10, 8.13 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ "3.1.4. ЗГДҮЦ-ны төлбөр тооцоог гүйцэтгэх нөхцөлүүдийг энэ журамд нийцүүлэн төлбөр тооцоо гүйцэтгэгч этгээдтэй байгуулсан гэрээгээр тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих."

2/ "8.10. Үнэт цаас гаргагч нь энэ журмын 8.12, 8.13-т заасны дагуу эсхүл Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр хаалттай арилжааг зохион байгуулан арилжаанд оролцогчтой ЗГДҮЦ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЗГДҮЦ-ны гэрчилгээ олгоно."

3/ "8.13. Үнэт цаас гаргагч нь Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-т заасан зориулалтаар гаргасан ЗГДҮЦ-ыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпорацид хаалттай хэлбэрээр гэрээний үндсэн дээр арилжаална."

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР