- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (бүх нийтийн үүргийн сан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 205
Улаанбаатар хот
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.7, Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
