A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 998

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АКТИВЫГ АНГИЛАХ,
АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 144/125 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг хүчингүй болгох арга хэмжээг авсугай.

3.Энэхүү журмыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгосугай

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 555

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 210, 441, 2020 оны 10, 495, 998, 2023 оны 136, 434, 794 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН