- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 42
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлыг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардалд багтаан явуулахаар тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
