A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР