- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцорсонд тооцсугай.
2.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ухнаагийн Хүрэлсүхэд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
