A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/184

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг 2021 оноос эхлэн мөрдсүгэй.

3.Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагад журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийн гадаад, дотоод орчныг холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн өөрчлөх, сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

4.Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын газар /Ж.Мягмар/, Бага, дунд боловсролын газар /Т.Ням-Очир/, Дээд боловсролын газар /Г.Батнэмэх/, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс /Ч.Ганцэцэг/, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус даалгасугай.

5.Журмын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Энхжаргал/-т даалгасугай.

САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН