A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А-385

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 30.20 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД З.МЭНДСАЙХАН