A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙД,

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 246, А/245

Улаанбаатар хот

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Үндэсний Статистикийн хорооны даргын 2020 оны А/73 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/-ыг нэгдүгээр хавсралтаар, Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, холбогдох журам, заавар, аргачлалыг шинэчлэн баталж мөрдүүлэх, холбогдох программд өөрчлөлт оруулан, ажил олгогч, даатгуулагч, иргэдэд мэдээлэл өгч ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны 18/03 дугаар хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралт, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 24/А20 дугаар хамтарсан тушаал, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 211/А112 дугаар хамтарсан тушаал, 2019 оны 212/А306 дугаар хамтарсан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүйд тооцсугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/44/А/40

МАЯГТЫН ЗАГВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар"-ыг нэгдүгээр, "Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж, холбогдох программд өөрчлөлт оруулан, ажил олгогч, даатгуулагч, иргэдэд мэдээлэл өгч ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Маягт журам батлах тухай" 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246/А/245 хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН