- Нүүр
- Эрх зүйн акт
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН МАЯГТ ХӨТЛӨХ ЖУРАМ
Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны
246, А/245 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛИЙН
МАЯГТ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх харилцааг зохицуулна.
Хоёр. Нийгмийн даатгалын сангийнанхан шатны бүртгэлийн маягт хөтлөх
2.1.Нийгмийн даатгалын дэвтэр (Б-НД-1)-ийг дараах журмаар хөтөлнө:
2.1.1. Нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн даатгуулсан даатгуулагчид нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын дэвтэр (Б-НД-1)-ийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цахимаар зөвхөн нэг удаа олгож, цаасан болон цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлнэ.
2.1.2. Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгох нийгмийн даатгалын дэвтрийн “Үндсэн мэдээлэл” хэсэгт даатгуулагчийн регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, дэвтэр олгосон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, олгосон огноо, “Зөвлөмж” хэсэгт нийгмийн даатгалын үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, мэдээлэл цахим хэлбэрээр авах, хянах цахим эх сурвалжууд, “санамж” хэсэгт даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бүртгэгдээгүй, цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл зөрүүтэй, шимтгэл төлөгдөөгүй, үндсэн мэдээлэл алдаатай бол Нийгмийн даатгалын байгууллагад хандах тухай мэдээлэл байна.
2.1.3. Шинээр ажилд орсон ажилтанд нийгмийн даатгалын дэвтрийг дараах байдлаар олгоно. Үүнд:
а/албан журмаар даатгуулагчийн хувьд ажил олгогчийн хүний нөөц хариуцсан ажилтан шинээр ажилд орсон ажилтанд нийгмийн даатгалын дэвтэр авах хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргана. Энэхүү хүсэлтэд даатгуулагчийн ургийн овог, эцэг/эхийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажил мэргэжлийн ангилал, ажилд орсон огноо, тушаалын дугаар, ажлаас чөлөөлөгдсөн огноо, тушаалын дугаар зэрэг мэдээллийг тус тус тусгаж, зөвхөн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжил эрхэлж буй ажилтны хувьд ажилд томилсон тушаалыг хавсаргана.
б/ажил олгогчийн хүний нөөц хариуцсан ажилтан ажилтны регистрийн дугаарыг нийгмийн даатгалын байгууллагаас үүсгэсэн мэдээллийн санд оруулахад ургийн овог, эцэг/эх/-ийн, нэр шууд гарч ирнэ. Харин томилогдсон албан тушаалын ажил мэргэжлийн ангиллыг үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолтод нийцүүлэн сонгож үнэн зөв бүртгэнэ. Мөн даатгуулагчийн холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, тухайн ажилтны ажилд орсон огноо, тушаалын дугаар, ажлаас чөлөөлөгдсөн огноо, тушаалын дугаарыг үнэн зөв алдаагүй оруулна.
в/нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогчийн хүсэлтийг хүлээн авч хянаж, баталгаажуулна. Даатгуулагчийн мэдээлэл баталгаажсанаар нийгмийн даатгалын дэвтэр даатгуулагчид цахим шуудангаар илгээгдэнэ.
г/сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”-нд үндэслэн нийгмийн даатгалын дэвтрийг цахимаар үүсгэн баталгаажуулж, даатгуулагчид цахим шуудангаар илгээнэ.
д/нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагч /ажилтан/-ийн мэдээллийг тухай бүр хадгална.
е/албан журмын болон сайн дурын даатгуулагч нь өөрийн мэдээллийг цахим шуудан, гар утас, бусад хэлбэрээр хүлээн авах тухай зөвшөөрлийг өгсөн байна.
2.1.4. Үндсэн ажлаас гадуур ажил, хөдөлмөр давхар эрхэлж буй ажилтны хувьд энэ журмын 2.1.3-ын “а”-д заасан мэдээллээс ажил олгогчийн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан ажил мэргэжлийн ангилал, ажилд орсон огноо, тушаалын дугаар, ажлаас чөлөөлөгдсөн огноо, тушаалын дугаар зэргийг нэмж сонгоно. Хэрэв ажилтан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжил эрхэлж буй бол ажилд томилсон тушаалыг хавсаргана.
2.1.5. Энэ журмын 2.1.3-ын “а”-д заасан даатгуулагчийн ургийн овог, эцэг/эхийн нэр, нэр, регистрийн дугаар, ажил мэргэжлийн ангилал, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг нь ажил олгогчийн гаргах “.....................................................................- д ажиллаж буй даатгуулагчийн ....... оны .......-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт” /З-НД-8/ тайланд шууд татагдана.
2.1.6. Нийгмийн даатгалын санд бүртгэгдсэн албан журмын даатгуулагчийн ургийн овог, нэр, ажил, ажил мэргэжлийн ангилал, цахим шуудангийн хаяг, холбогдох утасны дугаар өөрчлөгдөх тухай бүрт мэдээллийг ажил олгогчийн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллага тус тус шинэчилнэ.
2.1.7. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэлтэй даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр (Б-НД-1)-ийг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаан цахимаар зөвхөн нэг удаа олгож, цаасан болон цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлнэ.
2.1.8. Энэ журмын 2.1.7-д дурдсан даатгуулагч нь албан журмаар шимтгэл төлөгч бол ажил олгогчийн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан энэ журмын журмын 2.1.3-ын “а”-д заасан мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор шалгаж, шинэчилнэ.
2.1.9. 2020 оны 12 дугаар сар дуустал хугацаанд ашиглаж байсан нийгмийн даатгалын дэвтэрт албан журмын даатгуулагчийн хувьд ажил олгогч нь холбогдох бичилтийг хийж ажилтанд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Харин сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллага бичилт хийж даатгуулагчид хүлээлгэн өгнө. Даатгуулагч энэхүү дэвтрийг хадгалах үүрэг хүлээнэ.
2.1.10. Албан журмын болон сайн дурын даатгуулагч нь өөрийн нийгмийн даатгалын дэвтэр цахимаар үүссэн эсэх, үүссэн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах, хянах, хэвлэж ашиглах боломжийг нийгмийн даатгалын байгууллага бүрдүүлсэн байна.
2.1.11. Нийгмийн даатгалын төв байгууллага нийгмийн даатгалын дэвтэр (Б-НД-1)-ийг олгохтой холбоотой асуудлаар аргачлал баталж, холбогдох журам, заавар, программд өөрчлөлт оруулна.
2.2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас (Б-НД-2)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.2.1. Эмнэлгийн байгууллага нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг батлагдсан журмын дагуу олгоно.
2.2.2. Эмнэлгийн хуудаст эмнэлгийн хуудас бичүүлж буй даатгуулагчийн регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хугацаа, эмчлүүлсэн хоногийг бичнэ. Эмнэлгийн хуудсыг бичихдээ өвчний оношийг олон улсын өвчний ангиллын шифрээр бичнэ.
2.2.3. Эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудас олгох, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх ажлыг цахимаар зохион байгуулж болно.
2.2.4. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн бодолтыг холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу хийнэ.
2.2.5. Эмнэлгийн хуудаст эмнэлгийн хуудас олгосон эмнэлгийн нэр, ерөнхий эмчийн нэр, код, гарын үсэг, эмчлэгч эмчийн нэр, код, гарын үсэг байна. Мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичсэн он, сар, өдөр байна.
2.2.6. Нийгмийн даатгалын байгууллага нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас хүлээн авсан он, сар, өдрийг бичиж, тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг тэмдэглэнэ.
2.2.7. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч хянаж, нэр, гарын үсэг зурч, огноо тавьсан байна.
2.3. “.........................-ын ....... оны ......-р сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт (Б-НД-2.1)”-ыг дараах журмаар хөтөлнө:
2.3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн жагсаалтыг ажил олгогчийн дарга /эзэн, захирал/, нягтлан бодогч холбогдох үзүүлэлтийн дагуу сар бүр үнэн зөв гаргаж, гарын үсэг зурж, баталгаажуулж, нийгмийн даатгалын байгууллагад цаасаар эсвэл цахимаар ирүүлнэ.
2.3.2. Нийгмийн даатгалын байцаагч энэ журмын 2.3.1-д заасан жагсаалтыг хүлээн авч хянаж шалган, баталгаажуулна.
2.4. Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас (Б-НД-3)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.4.1. Эмнэлгийн байгууллага нь жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг батлагдсан журмын дагуу олгоно.
2.4.2. Эмнэлгийн хуудаст эмнэлгийн хуудас бичүүлж буй даатгуулагчийн регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, жирэмсний болон амаржсаны аль нь болох, хугацааг бичнэ.
2.4.3. Эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудас олгох, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх ажлыг цахимаар зохион байгуулж болно.
2.4.4. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн бодолтыг холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу хийнэ.
2.4.5. Эмнэлгийн хуудаст эмнэлгийн хуудас олгосон эмнэлгийн нэр, ерөнхий эмчийн нэр, код, гарын үсэг, эмчлэгч эмчийн нэр, код, гарын үсэг байна. Мөн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас бичсэн он, сар, өдөр байна.
2.4.6. Нийгмийн даатгалын байгууллага нь жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас хүлээн авсан он, сар, өдрийг бичиж, тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг тэмдэглэнэ.
2.4.7. Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч хянаж, нэр, гарын үсэг зурж, огноо тавьсан байна.
2.5. Тэтгэврийн хувийн хэрэг (Б-НД-4)-ийг дараах журмаар хөтөлнө:
2.5.1. Нийгмийн даатгалын байгууллага хуульд заасан нөхцөл болзол, журмын дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч бүрт тэтгэврийн хувийн хэрэг нээж, хөтөлнө.
2.5.2. Тэтгэврийн хувийн хэрэг (Б-НД-4)-ийн маягтад дараах маягтууд хамаарна. Үүнд:
1/тэтгэвэр анх тогтооход хүлээн авч хавсаргасан баримт (Б-НД-4.1);
2/тэтгэврийг өөрчлөн тогтооход нэмж авсан баримт бичгийн бүртгэл (Б-НД-4.2);
3/баримт бичгийг буцаан олгосон бүртгэл (Б-НД-4.3);
4/өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.4);
5/хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.5);
6/тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.6);
7/регистрийн дугаар:..............................ургийн овог:.............................эцэг/эх/-ийн нэр: ............................нэр:.............................ны.........оноос ......... оны дараалсан ......... жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт (Б-НД-4.7);
8/нас барагчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн бүртгэл (Б-НД-4.8);
9/тэтгэвэр өөрчлөлтийн бүртгэл (Б-НД-4.9);
10/хувийн хэргийг шалгасан тухай тэмдэглэл (Б-НД-4.10);
11/хувийн хэргийн шилжих хөдөлгөөний хуудас (Б-НД-4.11).
2.5.3. Тэтгэврийн хувийн хэрэг (Б-НД-4)-т тухайн тэтгэвэр авагчийн үндсэн мэдээлэл (ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар болон цахим шуудангийн хаяг)-ийг, тэтгэврийн төрөл, тэтгэврийн хувийн хэрэг нээсэн огноотой хамт тус тус бичнэ.
2.5.4. Тэтгэврийг өөрчлөн тогтооход нэмж авсан баримт бичгийн бүртгэл (Б-НД-4.1)-д даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгоход анх бүрдүүлж, хавсаргаж өгсөн баримт бичгийн бүрдлийг хөтөлнө. Баталгаажуулалт хэсэгт бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан нийгмийн даатгалын байцаагч, хүлээлгэн өгсөн даатгуулагчийн нэр, гарын үсэг, огноог бичнэ.
2.5.5. Тэтгэврийг өөрчлөн тогтооход нэмж авсан баримт бичгийн бүртгэл (Б-НД-4.2)-д тэтгэвэр авагчийн тэтгэврийг өөрчлөн тогтооход нэмж авсан баримт бичгийг бичих бөгөөд хүлээн авсан нийгмийн даатгалын байцаагч, хүлээлгэн өгсөн тэтгэвэр авагчийн гарын үсэг, огноог бичнэ.
2.5.6. Баримт бичиг буцаан олгосон бүртгэл (Б-НД-4.3)-д тэтгэвэр авагч тэтгэврийн хувийн хэргээс шаардлагатай баримт бичгийг эх хувиар түр болон бүр авсан тохиолдолд энэ бүртгэлийг хөтөлнө. Хүлээн авсан тэтгэвэр авагч болон хүлээлгэн өгсөн нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, огноог бичнэ.
2.5.7. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.4)-т тэтгэвэр авагчийн үндсэн мэдээлэл (ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар, дахин давтагдашгүй дугаар, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, тэтгэвэр тогтоолгосон нөхцөл болзол)-ийг бичнэ. Харин тэтгэвэр тогтоолт хэсэгт холбогдох хууль, журмын дагуу хийсэн бодолтыг бичнэ. Баталгаажуулалт хэсэгт тэтгэвэр тогтоосон байцаагч, хянасан, зөвшөөрсөн дарга, нягтлан бодогчийн нэр, гарын үсгийг бичнэ.
2.5.8. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.5)-т тахир дутуугийн болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн үндсэн мэдээлэл (ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар, дахин давтагдашгүй дугаар, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, тэтгэвэр тогтоолгосон нөхцөл болзол)-ийг бичнэ. Харин тэтгэвэр тогтоолт хэсэгт холбогдох хууль, журмын дагуу хийсэн бодолтыг бичнэ. Баталгаажуулалт хэсэгт тэтгэвэр тогтоосон байцаагч, хянасан, зөвшөөрсөн дарга, нягтлан бодогчийн нэр, гарын үсгийг бичнэ.
2.5.9. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (Б-НД-4.6)-т тэтгэвэр авагчийн үндсэн мэдээлэл (ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар, дахин давтагдашгүй дугаар, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, тэтгэвэр тогтоолгосон нөхцөл болзол)-ийг бичнэ. Харин тэтгэвэр тогтоолт хэсэгт холбогдох хууль, журмын дагуу хийсэн бодолтыг бичнэ. Баталгаажуулалт хэсэгт тэтгэвэр тогтоолт хийсэн, хянасан, зөвшөөрсөн дарга, нягтлан бодогчийн нэр, гарын үсгийг бичнэ.
2.5.10. Тэтгэвэр авагч энэхүү журмын 2.5.7-2.5.9-д дурдсан тогтоолтын хуудсыг авахыг хүсвэл Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн дэвтрийн оронд цахимаар болон хэвлэж өгнө.
2.5.11. “Регистрийн дугаар: .............................. ургийн овог: ............................. эцэг/эх/-ийн нэр:................................нэр:....................................ны .........оноос ......... оны дараалсан ......... жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт (Б-НД-4.7)”-ын дагуу даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон хуулиар тогтоосон дараалсан жилийн сар бүрийн үндсэн болон нэмэгдэл цалингийн нийлбэрийг тэтгэврийн программд оруулж, батлагдсан итгэлцүүрээр өсгөн тооцож, тэтгэвэр тогтоолтын хуудасны ард хавсаргана.
2.5.12. Нас барагчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн бүртгэл (Б-НД-4.8)-ийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох нас барагчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийг бүртгэхэд ашиглана.
2.5.13. Энэ журмын 2.5.12-т заасан бүртгэлийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
а/бүртгэлийн маягтын А-В баганад гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр байна.
б/4-р баганад нас барагчийн хамаарлыг Нийгмийн даатгаын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу тодорхойлж кодолно.
2.5.14. Тэтгэвэр өөрчлөлтийн бүртгэл (Б-НД-4.9)-ээр тэтгэврээ холбогдох хуульд заасны дагуу өөрчлөн тогтоолгосон тэтгэвэр авагчийн мэдээллийг бүртгэнэ. Бүртгэлд өөрчлөлт хийсэн шийдвэр, огноо, тэтгэвэр эхэлж олгох огноо, мөнгөн дүн, өөрчлөлт хийсэн байцаагчийн гарын үсэг, гарын үсгийн тайллыг тусгасан байна.
2.5.15. Хувийн хэргийг шалгасан тухай тэмдэглэл (Б-НД-4.10)-ийг тэтгэвэр тогтоолгон авч буй тэтгэвэр авагчдын хувийн хэргийг шалгах бүрт хэрэглэнэ. Тэмдэглэл нь хувийн хэргийг шалгасан он, сар, өдөр, хувийн хэргийн бүрдэлт, тогтоолт, олголтын талаар өгсөн заалт, шалгалт хийсэн байгууллагын нэр, шалгасан хүний гарын үсэг, гарын үсгийн тайлалыг агуулсан байна.
2.5.16. Хувийн хэргийн шилжих хөдөлгөөний хуудас (Б-НД-4.11)-ийг тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгон авч буй харьяаллаас өөр аймаг/нийслэл/, сум/дүүрэг/-т шилжих тохиолдолд энэхүү хуудсыг хэрэглэнэ. Энэхүү хуудсаар тэтгэвэр авагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, хувийн хэргийн хуудасны тоог тэмдэглэн хэлтэс /тасаг/ хоорондоо шилжүүлэхдээ, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, байцаагч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна.
2.5.17. Энэхүү журмын 2.5.1, 2.5.2-т заасан маягтыг цахимаар үйлдэж болно.
2.6. Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (Б-НД-5)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.6.1. Даатгуулагч 1995 оноос өмнөх жилийн цалингаар тэтгэвэр тогтоолгох нөхцөлд уг сонгосон хугацааны хөдөлмөрийн хөлсийг төрөлжсөн архивын байгууллагад хадгалагдаж буй санхүүгийн үндсэн баримтад үндэслэн гаргаж ирүүлнэ.
2.6.2. Энэхүү тодорхойлолтыг тухайн байгууллага, архив нь санхүүгийн архивын үндсэн баримтыг үндэслэн гаргана.
2.6.3. Энэхүү тодорхойлолтыг цэргийн байгууллага ашиглаж болно.
2.6.4. Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гаргасан архивын нэгж, аж ахуйн нэгж байгууллага нь тодорхойлолт авах гэж буй даатгуулагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр болон даатгуулагчийн авсан хөдөлмөрийн хөлсийг он сараар нь үнэн зөв тодорхойлж, архивын нэгж, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, дарга, захирал, эзний нэр, гарын үсэг, тодорхойлолт олгосон огноог бичиж, тамга дарж баталгаажуулсан байна. Энэхүү тодорхойлолтыг цахимаар солилцож болно.
2.7. Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолтын хуудас (Б-НД-6)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.7.1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчийн тэтгэмжийг тооцоолоход энэхүү маягтыг хэрэглэнэ.
2.7.2. Маягтын үндсэн хэсэгт даатгуулагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
2.7.3. Ажилгүйдлийн тэтгэмжийн бодолтыг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу хийнэ.
2.7.4. Ажилгүйдлийн тэтгэмж тогтоосон нийгмийн даатгалын байцаагч, хянасан тасгийн дарга, зөвшөөрсөн дарга, ахлах нягтлан бодогч нар нэрээ бичиж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
2.8. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хуваарь (Б-НД-6.1)-ийг дараах журмаар хөтөлнө:
2.8.1. Энэхүү журмын 2.7-д заасны дагуу тогтоосон тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хуваарийн дагуу олгоход Б-НД-6.1 маягтыг ашиглана.
2.8.2. Энэхүү хуваарьт ажилгүйдлийн тэтгэмж олгож эхлэх, дуусах огноо, тэтгэмж олгох ажлын өдөр, олгох тэтгэмж, олгосон огноог тусгасан байна.
2.9. Тэтгэвэр олголт бэлдэх жагсаалт (Б-НД-7)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.9.1. Тэтгэвэр олголтын жагсаалтыг тэтгэврийн программ, тэтгэврийн тогтоолт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, зогсоогдсон тэтгэврийн бүртгэлийг тус тус үндэслэн сар бүр гаргаж, хяналт тавина.
2.9.2. Маягтын А баганад тэтгэврийн төрлийг, 1-р баганад тэтгэвэр авагчийн тоог төрлөөр, 2-р тэтгэврийн төрлийн код, 3-р баганад тэтгэвэр авагчийн тоог, 4-р баганад нийт мөнгөн дүнг тус тус бичнэ. Баталгаажуулалтын хэсэгт олголтын жагсаалт бэлдсэн нийгмийн даатгалын байцаагч, хянасан тасгийн хянасан тасгийн дарга нэрээ бичиж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна..
2.10. Тэтгэвэр олголтын жагсаалтыг хүлээлцсэн тухай акт (Б-НД-7.1)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.10.1. Тэтгэвэр олголтын жагсаалтыг хүлээлцсэн акт (Б-НД-7.1)-ыг тэтгэврийн програм, тэтгэвэр тогтоолт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, зогсоогдсон бүртгэлийг тус тус үндэслэн сар бүр хоёр хувь гаргаж банканд хүргүүлж, нэг хувийг нь банкны байгууллагаар баталгаажуулж авна. Энэхүү жагсаалтыг цахимаар солилцож болно.
2.10.2. Актын үндсэн хэсэгт нийгмийн даатгалын байгууллагын нэр, харилцагч банкны нэрийг, 1-р баганад тэтгэврийн төрөл, 2-р баганад код, 3-р баганад сум, хорооны дугаар, 4-р баганад тэтгэвэр авагчийн тоо, 5-р баганад олгох мөнгөн дүнг бичнэ.
2.10.3 Маягтын доод хэсэгт банканд шилжүүлсэн файлын нэр, хэмжээ, огноо, бичлэгийн тоог бичнэ. Бэлтгэсэн тасгийн дарга, хянасан ахлах нягтлан бодогч, файлыг банк руу шилжүүлсэн мэдээллийн технологийн ажилтан, файлыг хүлээн авсан банкны ажилтны нэр, гарын үсэг, хүлээн авсан огноог бичнэ.
2.11. Тэтгэмж олгох жагсаалт (Б-НД-8)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.11.1. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж олгох жагсаалтыг тэтгэмж авагч бүрээр бэлтгэж, хуульд заасан хугацаанд банкаар дамжуулан бэлэн бусаар тэтгэмж авагчийн дансанд шилжүүлнэ. Энэхүү жагсаалтыг цахимаар хийж болно.
2.11.2. Энэхүү жагсаалтын маягтын 1-4 баганад тэтгэмж авагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаарыг, 5-р баганад тэтгэмж авагчийн авах тэтгэмжийн төрөл, 6-р баганад даатгуулагчийн төрлийг, 7-р баганад олгох тэтгэмжийн хэмжээг төгрөгөөр бичнэ.
2.11.3. Баталгаажуулалт хэсэгт тэтгэмж олгох жагсаалт бэлтгэсэн нийгмийн даатгалын байцаагч, хянасан тасгийн даргын нэр, гарын үсэг, огноог бичнэ.
2.12. Тэтгэмж, зардал олгох жагсаалт (Б-НД-8.1)-ыг дараах байдлаар хөтөлнө:
2.12.1. Нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, сургалтын зардлыг ажил олгогч, холбогдох байгууллагад шилжүүлэхэд энэхүү жагсаалтыг хэрэглэнэ.
2.12.2. Жагсаалтын маягтын 1-р баганад ажил олгогчийн нэрийг, 2-р баганад бүртгэлийн дугаарыг, 3-р баганад тэтгэмж, зардлын төрлийг, 4-р баганад төгрөгөөр илэрхийлсэн олгох хэмжээ тус тус байна.
2.13. Оршуулгын тэтгэмж олгох тухай мэдэгдэл (Б-НД-9)-ийг дараах журмаар хөтөлнө:
2.13.1. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгох тухай мэдэгдлийг нас барсны гэрчилгээг үндэслэн бичиж, банканд хүргүүлэх бөгөөд тэтгэмж авагчаар дамжуулж болно. Энэхүү мэдэгдлийг цахимаар гаргаж болно.
2.13.2. Банкны байгууллага мэдэгдэл (Б-НД-9)-ийг үндэслэн оршуулгын тэтгэмж олгож, тэмдэглэл хөтөлнө.
2.13.3. Мэдэгдлийн үндсэн хэсэгт нас барагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, оршин сууж байсан хаяг, тэтгэмж авагчийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг бичнэ. Баталгаажуулалт хэсэгт мэдэгдэл бичсэн нийгмийн даатгалын байцаагч, хянасан ахлах нягтлан бодогч, даргын нэр, гарын үсэг, мэдэгдэл бичсэн огноог бичнэ.
2.14. Нийгмийн даатгалын сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10)-г дараах журмаар хөтөлнө:
2.14.1. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлт гаргасан иргэнтэй энэхүүг гэрээг байгуулна. Энэхүү гэрээ нь иргэнийг нийгмийн даатгалд сайн дугаар даатгуулсныг гэрчлэх баримт болно.
2.14.2. Нийгмийн даатгалын сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10)-нд доорх гэрээ хамаарна. Үүнд:
а/3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10.1);
б/нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай . . . дугаар гэрээний нэмэлт гэрээ (Б-НД-10.2);
в/гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10.3)
2.15. 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10.1)- дараах журмаар хөтөлнө:
2.15.1. Нийгмийн даатгалын тухай хуульд дагуу нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлт гаргасан 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхтэй энэхүүг гэрээг байгуулна.
2.15.2. Гэрээтэй холбоотой асуудлыг гэрээ байгуулсан 2 тал гэрээнд заасан журмаар зохицуулна.
2.16. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай . . . дугаар гэрээний нэмэлт гэрээ (Б-НД-10.2)-г дараах журмаар хөтөлнө:
2.16.1. Энэхүү журмын 2.14.1, 2.15-д заасан гэрээний нэмэлтийг Б-НД-10.2-т заасан маягтын дагуу үйлдэнэ.
2.17. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ (Б-НД-10.3)-г дараах журмаар хөтөлнө:
2.17.1. Гадаад улсад ажиллаж, амьдарч буй нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнтэй энэхүү гэрээгээр цахимаар байгуулна.
2.18. Нийгмийн даатгалын байгууллага энэхүү журмын 2.14.2-т заасан гэрээг даатгуулагчтай цахимаар байгуулж болох бөгөөд холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг тухай бүр тусган хэрэгжүүлж болно.
2.19. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (Б-НД-11)-дараах журмаар хөтөлнө:
2.19.1. Энэхүү лавлагааг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу нэрийн данс нээлгэсэн даатгуулагчдад нэрийн дансны орлого, тухайн оны эхний болон эцсийн үлдэгдлийн талаарх мэдээллийг өгөх зорилгоор ашиглана.
2.19.2. Лавлагааны маягтын үндсэн хэсэгт лавлагаа олгосон огноо, даатгуулагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар, ажил олгогчийн нэрс, нэрийн дансны эхний үлдэгдлийн мэдээлэл байна.
2.19.3. Лавлагааны маягтын 1-р баганад даатуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг сар, сараар бичнэ. 2, 3-р баганад төлсөн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагчаас гэж ангилан бичнэ. 4-р баганад тусгай сангийн зардалд төвлөрүүлсэн шимтгэлийн хэмжээг, 5-р баганад тухайн жилд нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн орлогыг тус тус бичнэ. Маягтын хүснэгтийн доод хэсэгт тухайн оны эцсийн үлдэгдэл байна.
2.20. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (Б-НД-12)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.20.1. Энэхүү тодорхойлолтыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлоход ашиглана.
2.20.2. Тодорхойлолтыг маягтын 3-4-р баганад шимтгэл төлөлтийн тодорхойлолт авах ажил олгогчийн даатгуулагчийн тоог Монгол болон гадаад даатгуулагчаар ангилан гаргана. Харин 5-р баганад Монгол, гадаад даатгуулагчийн нийлбэрийг, 6-р баганад ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлсэн байна.
2.20.3. Тодорхойлолт нь нууцлал бүхий QR кодтой байна. Энэхүү кодыг ашиглан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хянаж, давхар шалгаж болно.
2.201 “Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” маягт (Б-НД-15)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.201.1. Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийн 4.1.3, 4.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зээлдэгч аж ахуйн нэгж, байгууллагад “Аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг нийгмийн даатгалын шимтгэлийн цахим системээр дамжуулан олгоно.
2.201.2. Б-НД-15 маягт (Аж ахуйн нэгж, байгууллага)-ын мэдээллийг З-НД-7 маягт (................-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ..... оны .... -р сарын тайлан)- ийн мэдээлэлд үндэслэн гаргана.
2.201.3. Б-НД-15 маягтын эхэнд буй он, сар, өдөр нь ажил олгогч тодорхойлолтыг хэвлэж авсан хугацаа байна.
2.201.4. Б-НД-15 маягтын А.Хаягийн мэдээллийг З-НД-7 маягтын А.1 Нэрийн хэсэг болон А.2 Хаягийн хэсгийн мэдээллээс гаргана.
2.201.5. Б-НД-15 маягтын Б. Шимтгэл төлөлтийн мэдээллийг З-НД-7 маягтын Б. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэсгийн мэдээлэлд үндэслэн гаргана.
2.201.5.1. Б-НД-15 маягтын 3-р багана нь 4 болон 5-р баганын нийлбэртэй тэнцүү байна.
2.201.5.2. Б-НД-15 маягтын 4-р баганын тоо нь З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 1-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.3. Б-НД-15 маягтын 5-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 2-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.4. Б-НД-15 маягтын 6-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 9-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.5. Б-НД-15 маягтын 7-р баганын тоо З-НД-7 маягтын 1.Шимтгэл төлөлт хүснэгтийн 12-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
2.201.5.6. Б-НД-15 маягтын 8-р багана Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу 2020 оны 4 дүгээр сараас хойш чөлөөлөгдсөн шимтгэлийн дүнг 8-р баганад нөхнө.
2.201.5.7. Б-НД-15 маягтын 9-р баганын тоо З-НД-7 маягтын 2. Шимтгэлийн үлдэгдэл хүснэгтийн 2-р мөрийн "Дутуу"-д бичигдсэн тоотой тэнцүү байна.
2.201.6. Тодорхойлолт нь нууцлал бүхий QR кодтой байна. Энэхүү кодыг ашиглан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хянаж, давхар шалгах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.201.7. Хүчинтэй хугацаа нь уг тодорхойлолтыг хэвлэж авсан өдрөөс хойших 30 хоногийг хамарна. /2.201 дэх хэсгийг СС, ХНХС-ын 2021 оны 49, А/39 дүгээр тушаааар нэмсэн./
2.21. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Б-НД-13)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.21.1. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагч шимтгэл төлснөө тодорхойлох, хянахад энэхүү маягтыг ашиглана.
2.21.2. Тодорхойлолтыг маягтын үндсэн хэсэгт даатгуулагчийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаар байна. Маягтын 1-р баганад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн харьяа нийгмийн даатгалын хэлтсийн нэр, 2-р баганад ажил олгогчийн нэр, 3-р баганад ажил олгогчийн бүртгэлийн дугаар, 4-5-р баганад он, сар, 6-7-р баганад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон төлсөн шимтгэл, 8-р баганад ажил олгогч нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн эсэхийг “төлсөн”, “төлөөгүй” гэж ангилан тус тус бичнэ.
2.21.3. Тодорхойлолт нь нууцлал бүхий QR кодтой байна. Энэхүү кодыг ашиглан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хянаж, давхар шалгаж болно.
2.22. Иргэн (даатгуулагч)-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт (Б-НД-14)-ыг дараах журмаар хөтөлнө:
2.22.1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд (даатгуулагч)-д энэхүү тодорхойлолтыг олгоно.
2.22.2. Тодорхойлолтын маягт нь иргэн (даатгуулагч)-ий ургийн овог, эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаарыг агуулсан байна.
2.23. Даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээ авах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, мэдээлэл, тодорхойлолтыг дараах цахим хэлбэрээр авах, хяналт тавих боломжтой. Үүнд:
2.23.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас www.ndaatgal.mn-аас;
2.23.2. IOS систем гар утастай бол App store, Android системийн утастай бол Play store программаас татаж авсан “Нийгмийн даатгал” аппликейшнээс;
2.23.3. Төрийн үйлчилгээний вэб портал www.e-mongolia.mn, E-Mongolia аппликейшн, Ebarimt цахим төлбөрийн баримтын системээс;
2.23.4. Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон бусад цахим системээс зэрэг тус тус болно.
2.24. Энэхүү журмын 2.22-т заасны дагуу гаргасан лавлагаа, тодорхойлолт нь ямар нэг санхүүгийн баримт болохгүй ба төлбөр тооцоо, барьцаанд ашиглагдахгүй болно.
2.25."…........................-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн. . .оны. . . -р сарын тайлан (З-НД-7)-г дараах журмаар хөтөлнө:
2.25.1. Энэхүү тайлан нь ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын шимтгэл ногдуулалт, төлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, өглөгийн тооцооны үндсэн баримт болно.
2.25.2. Ажил олгогч нь "..................................................."......- д ажиллаж буй даатгуулагчийн ....... оны .......-р сарын нийгмийн даатгалын шимтгэл, хураамж ногдуулалт /З-НД-8/-ыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн .... оны ...... -р сарын тайлан /З-НД-7/-г гаргана.
2.25.3. Уг маягт нь А (Ажил олгогчийн мэдээлэл), Б (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт) гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
2.25.4. Ажил олгогч нь А хэсгийн мэдээллийг жил бүрийн 2-р сарын 5-ны дотор онлайн программд шивж, цахим эсвэл цаасан хэлбэрээр баталгаажуулж жил бүрийн 2-р сарын 20-ны өдрийн дотор, өөрчлөлт орсон бол дараа сарын 05-ны өдрийн дотор харьяа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагад цахим эсвэл цаасан хэлбэрээр баталгаажуулж ирүүлнэ.
2.25.5. Ажил олгогч Б хэсгийн мэдээллийг сар бүр гаргах бөгөөд дараа сарын 5-ны өдрийн дотор онлайн программд шивж, цахим эсвэл цаасан хэлбэрээр баталгаажуулж дараа сарын 5-ны өдрийн дотор багтаан харьяа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын хэлтэст ирүүлнэ.
2.25.6. Ажил олгогчийн мэдээллийг дараах байдлаар бичнэ. Үүнд:
А.1/нэрийн хэсэг:
-Ажил олгогчийн нэрийг тодорхой бичнэ.
-регистрийн дугаарыг тухайн ажил олгогчийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж бичих ба . . . оронтой тоо байна. Харин ажил олгогч нь хувь, иргэн байвал тухайн ажил олгогч хувь хүний регистрийн дугаарыг бичнэ.
-үйл ажиллагааны чиглэлийн нэр, код: Ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлийн нэрийг нөхөж бичихдээ эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал-4.0-н дагуу үйл ажиллагааны чиглэлийн нэрийг дэлгэрэнгүй тодорхой бичнэ. Жишээ нь: Гоо сайхны бүтээгдэхүүн бөөний худалдаа, Номын эх бэлтгэл, нийтлэх үйл ажиллагаа гэх мэт. Жилийн борлуулалтын орлого нь хамгийн их байгаа нэгжийн үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагаа гэж тодорхойлно. Үндсэн бус үйл ажиллагаа гэдэг нь ажил олгогчийн үйлдвэрлэж байгаа үндсэн бараа эсвэл үйлчилгээнээс бусад үйл ажиллагааг хэлнэ. Үйл ажиллагааны чиглэлийн кодыг 4 оронгийн түвшинд эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал -4.0 хувилбарын дагуу хавсралт 3-аас харж кодолно.
А.2/хаягийн хэсэг:
-Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэрийг бичиж, тус тус тохирох кодыг хавсралт 1-аас харж нөхнө.
-Гудамж, хорооллын нэрийг бичиж, кодыг нөхнө.
-Байшин, байр, хашаа, хаалганы дугаарыг нөхөж бичнэ.
А.3/ Ажил олгогчийн хариуцлагын хэлбэр:
-Ажил олгогчийн хариуцлагын хэлбэрийг хүснэгтээр өгөгдсөн ангиллаас тохирох кодыг дугуйлна. Хариуцлагын хэлбэрийн 10, 11, 20, 21, 30, 40, 41, 60, 61, 70, ангиллуудад хамаарахгүй аж ахуйн нэгж, байгууллагыг “бусад” буюу 80 гэсэн ангиллаар бүртгэнэ. Тухайлбал, хувийн сургууль, эмнэлэг, дуу бүжгийн хамтлаг гэх мэт улсын бүртгэлийн албанаас гэрчилгээ аваагүй, БШУЯ, ЭМЯ зэрэг байгууллагаас зөвшөөрөл авсан нэгжийг 80 кодоор кодолно.
- Цэрэг цагдаагийн буюу 61 гэсэн хэлбэрт зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, төрийн тусгай хамгаалалтын газар тус тус хамаарна.
-Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан үйл ажиллагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ. Шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг төрийн бус байгууллага буюу 70 гэсэн кодоор кодолно.
А.4/ Ажил олгогчийн өмчийн хэлбэр:
-Ажил олгогчийн өмчийн хэлбэрийг хүснэгтээр өгөгдсөн ангиллаас тохирох кодыг дугуйлна.
- Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. /Монгол Улсын ”Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 13 дугаар зүйлд зааснаар/.
- Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ. /Монгол Улсын ”Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 1-р хэсэгт зааснаар/.
А.5/ Харилцах дансны мэдээлэл:
-Ажил олгогчийн харилцдаг банкны нэр, дансны дугаарыг нүдэнд бичнэ.
2.25.7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт (З-НД-7б)-ийн тайланг нөхөх:
а/ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар нь . . . оронтой тоо байна.б/шимтгэл төлөлтийн хэсэг:
-Уг тайлан нь даатгуулагчийн тоо, тэдгээрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл ногдуулах хувь, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл дүн, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл дүн, нийгмийн даатгалын байгууллагаас буцаан олгосон шимтгэлийн дүн гэсэн үзүүлэлтийг хуульд заасан төрлөөр тус тусад нь тооцож харуулна.
-Шимтгэл ногдуулах хувь буюу 10-р мөрөнд даатгуулагчийн төрлөөсөө хамаарч өөр өөр хувь бичигдэх бөгөөд даатгуулагчийн төрлийн кодоос харж хувийг бичнэ.
-9-р мөрний 1-р баганад аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа заавал даатгуулагчид хамрагдах бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувийг ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч өөр өөр хувь бичигдэх бөгөөд даатгуулагчийн төрлийн кодоос харж хувийг бичнэ.
-9-р мөрний 2-р баганад зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, төрийн тусгай хамгаалалтын газар/байгууллагын генерал, комиссар, офицер, ахлагч түрүүч (цэргийн албан хаагч)-д хамрагдах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд 4 хувийг,
-9-р мөрний 3-р баганад Засгийн газраас баталсан тухайн үеийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын санд шимтгэл төлдөг ажил олгогчийн захиалгаар суралцагч, хүүхдээ асарч буй эх, ажлаагүй үедээ дайчлагдсан даатгуулагч, хууль бусаар ажлаас зайлуулагдан, мөрдөгдөн, хилс хэргээр хоригдсон хамрагдах бөгөөд өөр өөр хувь бичигдэх бөгөөд даатгуулагчийн төрлийн кодоос харж хувийг бичнэ.
-9-р мөрний 4-р баганад тэтгэвэр авагчийг ажиллуулж байгаа ажил олгогч нь эрүүл мэнд болон ажилгүйдлийн даатгалын сангаас бусад санд шимтгэл төлөх, үйл ажиллагааны чиглэлээс хамаарч өөр өөр хувь бичигдэх бөгөөд даатгуулагчийн төрлийн кодоос харж хувийг бичнэ.
-Бусад буюу 5-р баганад 1-4-р баганад ороогүй даатгуулагчдын мэдээллийг бичнэ. Тухайлбал: Хилийн цэргийн дугаар ангид жирэмсний тэтгэмж авсан эх, Улсын хил дээр алба хааж буй, ахлагчийн гэр бүлийн шимтгэл төлөх тохиолдолд: Эхийн тэтгэмжийн шимтгэл ногдуулах . . . хувь, алба хааж буй ахлагчийн гэр бүлийн шимтгэл ногдуулах . . . хувийг сонгох бөгөөд арифметик дунджаар шимтгэл ногдуулах хувийг тодорхойлно. (. . . +. . . )/2=. . . хувь
-Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн дүн буюу 11-р мөр нь 9-р мөрийг 10-р мөрөөр үржүүлсэнтэй тэнцүү байна. 10 мөрийн 6-р баганы дүн З-НД-8 маягтын 16-р баганын бүгд дүнтэй тэнцэнэ.
-12-р мөрний зөвхөн 6-р багана нөхөгдөх бөгөөд тухайн ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнг бичнэ. Уг дүн нь тухайн сард дансанд шилжүүлсэн шимтгэлийн бүгд дүнтэй тэнцэнэ.
-13-р мөрний 6-р баганад нийгмийн даатгалын байгууллагаас буцаасан шимтгэлийн дүн бичнэ.
2.25.8. Шимтгэлийн үлдэгдэл:
а/ажил олгогч нь тайлант хугацаанаас өмнөх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг “илүү” буюу 1-р мөр, өглөгийн “дутуу” буюу 2-р мөрөнд дүнгээр бичнэ.
2.25.9. Дансанд шилжүүлсэн шимтгэл:
а/нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийг огнооны дарааллаар бичиж тэмдэглэнэ.
б/төлсөн шимтгэлийн нийлбэр дүн нь 1. шимтгэл төлөлт хүснэгтийн 12-р мөрний 6-р баганын тоотой тэнцүү байна.
в/ажил олгогчийн дарга /захирал/, нягтлан бодогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн сарын тайланд гарын үсэг зурж тамга /тэмдэг/ дарсан байх бөгөөд уг тайланг нийгмийн даатгалын байцаагч /ажилтан/ цахимаар эсвэл цаасаар хүлээн авч, шалгаж баталгаажуулна.
2.26. "............................................." . . . -д ажиллаж буй даатгуулагчийн .........оны .... -р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт (НД-8)-ын тайланг дараах журмаар хөтөлнө:
2.26.1. Энэхүү нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт тайлан нь тухайн ажил олгогчдод ажиллаж буй даатгуулагч бүрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнд ногдуулсан шимтгэлийн талаарх мэдээллийг харуулна.
2.26.2. Ажил олгогч нь дараах байдлаар мэдээллийг цахимаар эсвэл цаасаар баталгаажуулж харьяа аймаг, дүүрэг/сум/-ийн нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ. Үүнд:
а/1-18-р баганын мэдээллийг сар бүрийн 5-ны дотор онлайн програмд шивж;
б/тодруулсан 19-р баганын мэдээллийг улирлын дараа сарын 5-ны дотор онлайн программд шивж;
в/тод хараар хүрээлсэн 20, 21-р баганын мэдээллийг жил бүрийн 2-р сарын 5-ны дотор эсвэл өөрчлөлт орсон тохиолдолд улирлын дараа сарын 5-ны дотор онлайн программд шивж.
2.26.3. Ажил олгогч гэж эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг бие даан гаргаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олсон ашиг буюу ашиг олох боломжоос шууд хамаарах бизнестээ урт хугацаагаар нэг буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн болон бусад гэрээ, тохиролцооны үндсэн дээр авч ажиллуулж буй эзэн, байгууллагын удирдлагыг хэлнэ.
2.26.4. Даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.
2.26.5. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод дараах төрлийн хөлс, орлого хамаарна.
- Цалин хөлс (үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал),
- Ээлжийн амралтын нөхөн олговор;
- Сул зогсолтын үеийн олговор,
- Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх үеийн цалин хөлс,
- Ажил хүлээлцэх хугацааны олговор,
- Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж, олговор,
- Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй олговор,
- Үндэслэлгүй халсан буюу шилжүүлсэн үеийн олговор,
- Ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлс,
- Сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого,
- Аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.
2.26.6. Ажил олгогч тайланг дараах байдлаар гаргана. Үүнд:
а/1-6-р баганад даатгуулагчийн ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, Монгол эсвэл гадаад эсэх, регистрийн дугаар/дахин давтагдашгүй дугаарыг бичнэ. Хэрэв гадаад улсын иргэн бол Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодорхойлсон кодоор ангилна.
б/7-р баганад даатгуулагчийн төрлийн 2 оронтой кодыг бичих ба тухайн даатгуулагч нь ямар төрөлд хамаарахаас шалтгаалж код нь өөр өөр байна.
в/8-р баганад даатгуулагчийн тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг төгрөгөөр бүртгэж бичих ба 9-15-р баганад ангилан тархааж бичнэ. 8-р баганын нийт дүн нь З-НД-7 маягтын 9-р мөрийн 6-р баганад бичигдсэн тоотой тэнцүү байна.
г/16-р баганад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн нийт дүнг төгрөгөөр бичнэ.
д/17-р баганад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн ажил олгогчоос гарч буй зардлыг бичнэ.
е/18-р баганад даатгуулагчдын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн өөрөөс нь гарч буй зардлыг бичнэ.
ж/19-р баганад даатгуулагчийн ажил, мэргэжлийн ангиллын кодыг 4 оронгийн түвшинд нөхөж бичих бөгөөд Үндэсний ажил, мэргэжлийн ангилал-08 хувилбар буюу энэхүү журмын 2.26.10-аас харж, аль ангилалд хамаарахыг тодорхойлж, тохирох кодыг нөхөж бичнэ. Ажил олгогч нь эхний улирал буюу 20. . .оны 1-р улиралд бүх даатгуулагчдыг ажил, мэргэжлийн ангиллын 4 оронгийн түвшинд кодолно. Харин дараагийн улирлуудад өөрчлөлт орсон даатгуулагчийн ажил, мэргэжлийн ангиллын кодыг цахим болон цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад мэдээлнэ.
з/20-р баганад даатгуулагчтай харилцах утасны дугаарыг бичих бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэхэд ашиглана. Энэ мэдээллийг жилд 1 удаа мэдээлэх ба хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд маягтын баруун дээд талд буй мэдээллийн урсгалд заагдсан хугацаанд багтаан цахим болон цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад мэдээлнэ.
и/21-р баганад даатгуулагчийн цахим шуудангийн хаягийг бичих бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэхэд ашиглана. Энэ мэдээллийг жилд 1 удаа мэдээлэх ба хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд маягтын баруун дээд талд буй мэдээллийн урсгалд заагдсан хугацаанд багтаан цахим болон цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад мэдээлнэ.
2.26.7. Ажил олгогчийн дарга /захирал/, нягтлан бодогч нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн хуудсанд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх бөгөөд нийгмийн даатгалын байцаагч /ажилтан/ цахимаар эсвэл цаасаар хүлээн авч шалгаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
2.26.8. Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайланг хоёр хувь үйлдэх бөгөөд нэгийг нь тухайн ажил олгогчид, нөгөөг нь харьяа нийгмийн даатгалын байгууллагад тус тус хадгална.
2.26.9. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, код дараах байдалтай байна. Үүнд:
“2.26.9 “ДААТГУУЛАГЧИЙН ТӨРЛИЙН АНГИЛАЛ” /энэ хэсгийг СС, ХНХС-ын 2021 оны 49, А/39 дүгээр тушаааар өөрчилсөн./
№ | ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ | ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ | |
НЭР | КОД | ||
1 | Аж ахуйн нэгж, байгууллагын энгийн ажилтан | 1 | НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
2 | Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан /даатгуулагч/ | 40 | НДТХ-4.6, 15.1 |
3 | Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан | 22 | НДТХ-4.6, 15.1 |
4 | Ажил олгогчийн захиалгаар суралцагч | 20 | НД СОТТТХ -3.3 НДТХ-15.1 ЗГ-ын 1994 оны 212-р тогтоолын хавсралт-2 |
5 | Хүүхэд асрах чөлөөтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эх | 6 | |
6 | Жирэмсний, амаржсаны амралттай байгаа ажилтан эх | 17 | НДСОТТТХ-ийн 3.3 УНДЕГ-ын даргын 2009 оны 206 тоот тушаалаар баталсан аргачлал |
7 | Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан | 21 | |
8 | Эрх бүхий байгууллагаас сетификат аваагүй БНСУ-ын иргэн | 23 | НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
9 | Эрх бүхий байгууллагаас сертификат авсан БНСУ-ын иргэн | 24 | НДТХ-4.2.1 4.2.2 15.1 ЗГ-ын 2006 оны 134-р тогтоол, Нийгмийн хамааллын тухай 2006 оны хэлэлцээр |
10 | Жилд 7 сараас доошгүй хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг улирлын чанартай үйл ажиллагаатай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч /ажил зогссон үед/ | 25 | ХөдТХ-46.3 НДТХ-15.1, 16.7, 16.8 |
11 | Сул зогсолтын үеийн олговор авч байгаа даатгуулагч | 14 | ХөдТХ-56, НДТХ-4.2.1 4.2.2 15.1 |
12 | Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй өмгөөлөгч | 50 | ХЭЗБТХ-39.1, НДТХ-4.2.1, 15.1 |
13 | Улсын хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн ажилгүй байгаа эхнэр/ нөхөр | 28 | НДТХ-15.1 ГТХ-282.7 |
14 | Улсын хил дээр алба хааж байгаа офицер, ахлагчийн ажилгүй байгаа эхнэр/ нөхөр | 29 | НДТХ-15.1 МУХТХ-39.4 |
15 | Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчийн тодорхой ажил эрхлээгүй эхнэр/ нөхөр | 30 | НДТХ-15.1 ДАТХ-23.2 |
16 | Иргэний хамгаалалтын болон дайчилгаанд хамрагдсан даатгуулагч | 31 | НДСОТТТХ -3.3 НДТХ-15.1 ЗГ-ын 1994 оны 212-р тогтоолын хавсралт-2 |
17 | Хууль бусаар ажлаас зайлуулагдсан, мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн ажилтан | 32 | |
18 | Сул зогсолтын үеийн олговор авч байгаа тэтгэвэр тогтоолгосон ажилтан | 34 | ХөдТХ-56, НДТХ-4.6, 15.1 |
19 | Лам санваартан | 37 | ТСХХТХ-7.8, НДТХ-4.2.1, 15.1, ЭМДТХ-8.1.1 |
20 | Тэтгэврээ тогтоолгосны дараа жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан | 38 | НДТХ-4.6, 15.1, НДСОТТТХ-3.3 |
21 | Тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж байгаа 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан | 39 | НДТХ-4.6, 15.1, НДСОТТТХ-3.3 |
22 | Цаа буга маллан амьдарч буй цаатан иргэн | 43 | НДТХ-4.7, 15.2, 16,9 16,10, ЗГ-ын 1994 оны 212, 2015 оны 318, 2018 оны 221-р тогтоол |
23 | Цэрэг, цагдаагийн ажилтан | 11 | ЭМДТХ 8.1.1 |
24 | Хугацаат цэргийн албан хаагч, Цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч | 8 | НДСОТТТХ-3.3, НДТХ-15.1, ЗГ-ын 1994 он 212-р тогтоолын хавсралт-2 |
25 | Цэргийн гэрээт алба хаагч | 53 | НДТХ-15.1, ЗГ-ын 2018 оны 11-р тогтоол |
26 | Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа цэргийн алба хаагч эх | 41 | ЦАХТТТХ-24, ЭМДТХ-8.1.1, 8.1.2 |
27 | Нэг сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан цэргийн алба хаагч | 42 | ЦАХТТТХ-24, ЭМДТХ-8.1.1, 8.1.2 |
28 | Шилжин ажилласан цагдаагийн алба хаагчийн ажилгүй байгаа эхнэр/нөхөр | 51 | ЦАТХ /Шинэчилсэн найруулга/-87.3 |
29 | Сайн дурын даатгуулагч | 9 | НДТХ-4.3, 15.2 |
30 | Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн /албан журмын даатгуулагч/ | 26 | НДТХ-4.2.4, 15.8, Засгийн газрын 2006 оны 134 дүгээр тогтоол, НДҮЗ-н 2018 оны 5-р тогтоол, |
31 | БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн /сайн дурын даатгуулагч/ | 52 | НДТХ-4.3, 15.2, НДҮЗ-н 2018 оны 5-р тогтоол, |
32 | Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд цэргийн цолны мөнгө авсан цэргийн алба хаагч эх | 61 | НДТХ-32.1, ЭМДТХ-8.1.1, ЦАХТТТХ-7.1, ЦАХЭЗБТХ-5.1.2 |
33 | Ажилласан жил нөхөн тооцуулсан, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн даатгуулагч | 62 | АЖТДШНТТХ-1 |
34 | Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч | 63 | МХХЭТДШНТТХ-4.1, 5.1 |
35 | Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эх /тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг төлнө/ | 64 | НДСОТТТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.3, мөн зүйлийн 6.2 |
36 | Жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дурын даатгуулагч эх /улсын төсвөөс 50 хувийг төлнө/ | 65 | НДСОТТТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.3, мөн зүйлийн 6.3 |
37 | ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тахир дутуугийн тэтгэвэр авагч | 66 | НДТХ-15.1, НДСОҮОМШӨТТТТХ-4.5 |
38 | Цэргийн алба хаасан хугацааг иргэний байгууллагад ажилласнаар тооцон улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн иргэн | 67 | НДТХ-15.1 ЦАХТТТХ-6.3 Засгийн газрын 2011 оны 9, 2019 оны 137 дугаар тогтоол |
... | ... |
2.26.91 Даатгуулагчийн төрлийн ангилалд төрөл, код нэмэх, өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт Нийгмийн даатгалын төв байгуулага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж хэрэгжилтийг хангаж ажиллана. /энэ хэсгийг СС, ХНХС-ын 2021 оны 49, А/39 дүгээр тушаааар нэмсэн./
Текст томруулах
A
A
A