- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А-341
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам"-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Төрийн захирааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Д.Лхамжав/-т даалгасугай.
3. "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам"-ыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох бэлтгэл ажлыг хангаж, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн "Журам батлах тухай" 81 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
