A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/106

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тусүндэслэнТУШААХ НЬ:

1. "Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. "Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам"-ыг хэрэгжүүлэх заавар, аргачлал, гарын авлага боловсруулж батлуулах, аудитад нэвтрүүлэх, шаардлагатай сургалт зохион байгуулах, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Стратегийн удирдлагын газар /Б.Бундхорол/-т даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор нарт даалгасугай.

4. Батлагдсан журмыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг төрөлжсөн аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын захирал/дарга бөгөөд тэргүүлэх аудиторуудад үүрэг болгосугай.

5. Энэ журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны "Нийцлийн аудитын түр журам батлах тухай" А/146 дугаар тушаал, 2016 оны "Гүйцэтгэлийн аудитын журам батлах тухай" А/92 дугаар тушаал, 2018 оны "Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журмыг батлах тухай" А/124 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ