A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/02

Улаанбаатар хот

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2021 ОНЫ ДООД ТҮВШИНГ

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3.1 дэх заалт болон Үндэсний Статистикийн хорооны даргын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2021 онд мөрдөх хэмжээг хавсралтаар тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Ч.Цэвэгдорж/-т даалгасугай.

ДЭД ДАРГА Ч.БАЯНЧИМЭГ