- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАМЫН-ҮҮД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 02
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Замын-Үүд суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хонь-300 төгрөг, ямаа-300 төгрөг, адуу-500 төгрөг, үхэр-500 төгрөг, тэмээ-500 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.АЛДАРБАЯР
Текст томруулах
A
A
A
