- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭРЛЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ
ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Чойбалсан
Дугаар 02
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд 2021 онд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1800, үхэрт 1000, ямаанд 800, хонинд 300, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор бог малд буюу хонин толгойд шилжүүлсэнээр 200 хүртэлх малтай өрхөд ногдох малын тоо толгойн албан татварын хэмжээг "0" төгрөг байхаар тогтоосугай.
ДАРГА Н.БАТМӨНХ

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 07/09
Чойбалсан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1800, үхэрт 1000, ямаанд 800, хонинд 300, тэмээнд 0 байхаар тус тус тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 10 хүртэлх тооны адуу, үхэр, 80 хүртэлх тооны хонь, 40 хүртэлх тооны ямаа ѳмчилж байгаа малчны малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг "0" тѳгрѳг байхаар тогтоосугай.
3.Энэхүү хѳнгѳлѳлтѳд аж ахуйн нэгж болон хуулийн этгээд хамрагдахгүй
болно.
4.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2020 оны 02/09, "Тогтоолд ѳѳрчлѳлт оруулах тухай" 2021 оны 04/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАН.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
