A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 02

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгул Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, 25,2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл сумын нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоохдоо хонь-200, ямаа-200, адуу-300, үхэр-300, тэмээ-0, төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдөнө.

ДАРГА О.ОЮУН-ЭРДЭНЭ

ДОРНОГОВЬ АЙМАГ ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 14/03

Хөвсгөл сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дугаар зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг "0" төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж малчдад сурталчилахыг сумын Засаг дарга (Ч.Энхбаатар)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Рагчаасүрэн)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдөнө.

ДАРГА О.ОЮУН-ЭРДЭНЭ