A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ

УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 12

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙНХЭМЖЭЭГШИНЭЧЛЭНТОГТООХ ТУХАЙ

"Газрын төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай" сумын Засаг дарга Б.Нямлхагвын өргөн мэдүүлсэн төлсийг хэлэлцээд "Монгол Усын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.

2. Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга / Б.Нямлхагва/-д даалгасугай.

2.1. Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах.

3. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Б.Жавзанпагма/-д даалгасугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА О.ТӨМӨРБААТАР

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 07

Ар-Асгат

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Б.Нямлхагвын өргөн мэдүүлсэн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төлбөрийн хэмжээг аймаг тогтоохоор өөрчлөлт орсон тул хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Б.Жавзанпагма)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Ө.ТӨМӨРБААТАР