A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 02

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаасТОГТООХ-нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар баталсугай.

1.1.Малчин өрх, мал бүхий өрхийн ам бүлийн тооноос шалтгаалан өрхийн гишүүн бүрд нийт 26 толгой малд ногдох татварыг О төгрөгөөр тогтоох. Үүнд:

Малын төрөл

Нийт

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

3 толгой

3 толгой

10 толгой

10 толгой

26 толгой

1.2.Малчин өрх, мал бүхий өрхийн гишүүн бүрд 0 төгрөгөөр тогтоосон 26 толгой малаас дээш тооны малд төрөл тус бүр дээр дараах байдлаар татварын хэмжээг тогтоох.

Малын төрөл

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

600 төгрөг

600 төгрөг

200 төгрөг

400 төгрөг

1.3.Малчин өрх, мал бүхий өрхийн өмчилж буй Тэмээнд тоо толгой харгалзахгүй 0 төгрөгөөр

ДАРГА Б.ГҮРБАЗАР