A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 2

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мандах суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 0 төгрөг, адуу- 200 төгрөг, үхэр- 200 төгрөг, хонь-200 төгрөг, ямаа-300 төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Угтахбаяр/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ШИЖИР