A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 02

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Иххэт суманд татварын жилд нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг Тэмээ-0 төгрөг, Адуу-300 төгрөг, Үхэр-300 төгрөг, Хонь-200 төгрөг, Ямаа-200 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /С.Ганчимэг/-д даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Намуунзул/-д даалгасугай.

ДАРГА Х.НЭМЭХ

ДОРНОГОВЬ АЙМАГ ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 05/04

Иххэт сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иххэт суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0, адуу-500, үхэр-500, хонь-400, ямаа-400 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг дарга (Г.Намуунзул)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.НЭМЭХ