A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 02/07

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Олон улсад дэгдээд буй Ковид-19 халдварт өвчний тохиолдол орон нутагт бүртгэгдэж бүх нийтийн бэлэн байдал зарлан хатуу хөл хорио тогтоосон нь иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн, 8-р сард их хэмжээний аадар бороо орж үер усны аюул нүүрлэн олон тооны мал хорогдсон, 11-р сарын сүүлчээр 2 удаа цас их орсны улмаас нийт нутгаар өвөлжилт хүндэрч малчдын 45 хувь нүүдэл хийж өөр аймаг, сумын нутагт оторлосон, өвс тэжээлийн үнэ нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2021 оны малын тоо, толгойн албан татварыг 5 төрлөөр 0 төгрөгөөр тогтоосугай.

2. Захиргааны акт гаргахад хийгдэх сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хянуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 13/07

Айраг сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 02/07 дугаар тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул хүчингүй болгосугай.

2. Хүчингүй болсон тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын мэдээллийн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА Л.МӨНХЖАРГАЛ